М.Рэнцэнханд
"Бушхүүгийн үлгэр" кинонд тогоогоо өргөж даахгүй эмгэн гардагийг санаж байна уу? Энэ бол Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин МУСТА М.Рэнцэнханд гуай юм. Рэнцэнханд гуай 1933 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ. 16 настайдаа хотод…
Зохиогч Д.Золбаяр ·
"Бушхүүгийн үлгэр" кинонд тогоогоо өргөж даахгүй эмгэн гардагийг санаж байна уу? Энэ бол Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин МУСТА М.Рэнцэнханд гуай юм. Рэнцэнханд гуай 1933 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ. 16 настайдаа хотод ирж Урлагийн сургуульд орсон бөгөөд 1952 онд жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхдийн төв театрт жүжигчинээр оржээ. Жижигхэн биетэй байсан тул ихэвчлэн хүүхэд тэр тусмаа эрэгтэй хүүхдийн дүрд олон жүжигт тоглосон юм гэнэ лээ. 1974 онд Х.Дамдин найруулагчийн "Нэг ангийн хоёр" кинонд цэвэрлэгч Дэжидийн дүрд тоглосон нь түүний анхны кино дүр байв. 1979 он "Бушхүүгийн үлгэр" эмгэн
1985 он "Мөнгөн буйл" Жүүжээ эмээ 1988 он "Хэцүү даалгавар" тооны багш Бадам
1993 он "Хүлээх газар" хадаасны эмгэн
1997 он "Еэ еэ шар Буд аа..."
1997 он "Газар шороо мину зээ" Бух Дагдангийн ээж 1999 он "Тэнхээтэй сэтгэл" 2001 он "Зүрхэнд шивнэсэн үг" 2002 он "Жинжиймаа" 2002 он "Харьд одсон бүсгүйн заяа" 2002 он "Ноён солиот" 2009 он "7 сарын 1" Догоо эмээ зэрэг кинонуудад эхийн, эмээгийн дүрүүдийг бүтээжээ. Мөн 90-ээд оны дундуур японы кино уран бүтээлчид монголд зургийг нь авсан "Цагаан морь" кинонд эмээгийн дүрийг бүтээсэн юм. Рэнцэнханд гуай манай нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, БНМАУ-ын Ардын жүжигчин Д.Мяасүрэнгийн гэргий билээ. Насаараа урлагт зүтгэсэн энэ буурай "-Театрт байхад минь өгөөгүй гавьяатыг одоо өгөхгүй биз дээ" гэж суусан нь харамсалтай. 35 жил ажилласан театраа үгүй болохыг харж харамсаж байсан нь бүр ч эмгэнэлтэй...
Эх сурвалж: Д.Золбаяр.