Бавуугийн Готов
Хүний сэтгэлд хүрсэн ганц дүр насан туршид нь, бүр мөнхөд дурсагддагийг Дүлзэн Готов гуай баталсан юм. Бавуугийн Готов 1939 онд Хөвсгөл аймгийн Цагаан Үүр суманд төржээ. 1959 онд "Ардын элч" киноны Дүлзэнд тоглосон. 1966 онд Болгар улсын…
Зохиогч Д.Золбаяр ·
Хүний сэтгэлд хүрсэн ганц дүр насан туршид нь, бүр мөнхөд дурсагддагийг Дүлзэн Готов гуай баталсан юм. Бавуугийн Готов 1939 онд Хөвсгөл аймгийн Цагаан Үүр суманд төржээ. 1959 онд "Ардын элч" киноны Дүлзэнд тоглосон. 1966 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн байна. Насаараа УДБЭТ-т дуучнаар ажилласан энэ хүн "Ардын элч"-ээс гадна хоёр л кинонд туслах дүрд тоглосон нь тэмдэглэгджээ.
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" нэгдлийн дарга 1993 он "Хадагтай ембүү" Бандгай Готов гуайн тухай нэгэн дурсамж сөхье. "Ардын элч" киног хүлээлгэн өгөхөөр үзэл сурталын хэлтэст шалгуулжээ. Үзсэн гишүүдэд таалагдсан боловч яаж дуугүй өнгөрөх вэ. Заавал нэг өө ч юм уу, алдааг ч юм уу хэлэх хэрэгтэй. Тэгээд нэг нөхөр "Энэ кинонд манай зөвлөлт нөхдийг сайхнаар харуулжээ. Хятад нөхдийг сайнаар харуулаагүй байна. Энэ нь хятад монголын найрамдалд муугаар нөлөөлөх вий дээ!" гэжээ. Тэр үед манай улс хоёр хөрштэйгөө ижил найрсаг харьцаатай байж. Цаадуул нь бие биенээсээ өрсөж 40, 50 мянгат, Энх тайвны гүүр, их дэлгүүр, үйлдвэр заводуудыг уралдаад л барьж өгч байсан үе л дээ. Ингээд найруулагч Д.Жигжид гуай хятад дэн буудлын хэсгийг шинээр зохиолдоо оруулан зургийг нь авсан юм гэнэ билээ. АЖ Д.Чимэд-Осор, УГЖ Д.Бат-Очир гуай нар дэн буудлын жирийн хятад иргэдийн дүрийг амилуулсаныг санаж байгаа биз ээ. Готов гуай тухайн үед залуу, бас туршлага муутай тул Жигжид найруулагчаас их айдаг байсан гэнэ. Нэгэнт кино дууссан гээд бүх мөнгөө авсаны дараа нэмэлт зураг авалтанд дуудахад нь "Одоо намайг яав л гэж, валютаар авдаг хальс плёнк үрлээ гэж загнавал ч загнана л биз" гээд их зоригтой бардамаар "Дүүпүү гэж юу байдаг юм бэ?" гээд тоглосон гэнэ лээ. Готов гуай тоглосон дүрүүддээ өөрөө дуу оруулсан байдаг юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.