Дарамын Батбаяр
Оюутан байхдаа тоглосон "Загийн алим" киноны Хүдэрийн дүрээрээ та бидэнд танил болсон жүжигчин Дарамын Батбаяр. 1985 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд Армийн театрт жүжигчнээр ажиллаж байсан гэхээс өөр мэдээлэл энэ хүний талаар алга.…
Зохиогч Д.Золбаяр ·
Оюутан байхдаа тоглосон "Загийн алим" киноны Хүдэрийн дүрээрээ та бидэнд танил болсон жүжигчин Дарамын Батбаяр. 1985 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд Армийн театрт жүжигчнээр ажиллаж байсан гэхээс өөр мэдээлэл энэ хүний талаар алга. Сайхан авъяастай жүжигчин байсан гэж үе тэнгийн жүжигчид нь сайнаар дурсдаг юм. 1984 он "Загийн алим" Хүдэр
1987 он "Би нисэх дуртай" зоотехникч
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" Дамба ийм гурван киноны дүрүүд нь надад тэмдэглэгдэн үлджээ. Дөрвөн жил хамт суралцсан МУГЖ С.Лхагвасүрэн, МУГЖ Ш. Алтанцэцэг, УДЭТ-ын дарга УГЗ Д.Цэрэнсамбуу нар авъяаслаг найзынхаа талаар илүү ихийг хуваалцах биз ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.