Чимидгаадангийн Цэрэннадмид
"Бадарч тахар"-т Улсын Хүүхэд Залуучуудын Театрын жүжигчин Чимидгаадангийн Цэрэннадмид тоглосон билээ. Эсрэг талын дүр үзэгчидийн зэвүүцлийг төрүүлдэг ч удах тусам хүндэтгэлийг хүлээдэг нь тухайн жүжигчний ур чадвартай холбоотой.…
Зохиогч Д.Золбаяр ·
"Бадарч тахар"-т Улсын Хүүхэд Залуучуудын Театрын жүжигчин Чимидгаадангийн Цэрэннадмид тоглосон билээ. Эсрэг талын дүр үзэгчидийн зэвүүцлийг төрүүлдэг ч удах тусам хүндэтгэлийг хүлээдэг нь тухайн жүжигчний ур чадвартай холбоотой. Цэрэннадмид гуайн тухай мэдээлэл өгөхөөр судалтал ном товхимол болон интернитэд мэдээлэл маш хомс байна. Нэг орос сайтад түүний овог нэр байвч "Энэ хүүхнүүд үү" киноны гол дүрд тоглосон жүжигчин С.Мандахын зургийг тавиад "жүжигчин эмэгтэй" гэж бичжээ. Эндээс оросуудад дургүйцэх бус бид өөрсдөө жүжигчид уран бүтээлчидийн сан бүрдүүлээгүй өдий хүрсэндээ л ичих юм даа. 1975 онд УБДС-ын кино драмын ангийг мэргэжилтэн багш В.М.Бейлисийн урланд төгссөн Ч.Цэрэннадмид гуай гавъяа шагнал байтугай төрсөн, бурхан болсон он нь ч мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Түүний ангийг хамт төгссөн МУАЖ Г.Равдан, МУГЖ Т.Цэмпилмаа, кино найруулагч Ч.Жумдаан ах нар асууж тэмдэглэх хэрэгтэй юм байна даа. Ч.Цэрэннадмид гуайн кинотой холбоотой түүхийг судалтал тэрээр ихэнх кинондоо сургууль төгсөхөөсөө өмнө тоглосон байх юм. 1962 он "Баясгалан" Овгор 1963 он "Энэ хүүхнүүд үү" Идэр 1965 он "Хүний мөр" Бүдүүн 1969 он "Агуйн нууц" хайгуулч 1970-1973 он "Тунгалаг Тамир" Бадарч тахар 1983 он "Үүр цайхын өмнө" Түлээний наймаачин. Жүжигчин Ч.Цэрэннадмид гуайн тухай одоохондоо цаасан дээр тэмдэглэсэн нь ховорхон байгаа ч хальсанд буусан дүрүүд нь бидний сэтгэл зүрхэнд тод үлджээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.