Чимидийн Гантөмөр
Шаарий гэвэл дүр байтугай киног нь үзэгчид андахгүй. Гэсэн ч энэ дүрд дээд боловсролтой кино инженер хүн тоглосон гэдгийг мэдэх үү?
Зохиогч Д.Золбаяр ·
Шаарий гэвэл дүр байтугай киног нь үзэгчид андахгүй. Гэсэн ч энэ дүрд дээд боловсролтой кино инженер хүн тоглосон гэдгийг мэдэх үү?
Чимидийн Гантөмөр 1943 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төржээ.
1966 онд Ленинград хотын Кино Инженерийн дээд сургуулийг төгссөн кино лабораторийн химийн инженер хүн юм.
1980 он "Говийн зэрэглээ" клубын эрхлэгч Шаарий
1985 он "Мөнгөн буйл" шефийн худаг усны мэргэжилтэн
1992 он "Найрын ширээний нууц" архичин
2005 он "Сэргээш-3" багш
Миний хувьд "Сэргээш"-ийг хийж байхад зраг авалтын дундуур өвгөн ахтай кино үйлдвэрийн талаар сайхан хууч хөөрч байсан аз бий.
Гантөмөр гуай маш сайн шатар, теннис тоглодог, бас сайхан бүжиглэдэг хүн байсан тухай манай ахмадуудын дурьдатгалд байдаг юм.
Кино үйлдвэр авъяастануудаар дүүрэн байж дээ...
Эх сурвалж: Д.Золбаяр.