Лувсангийн Нямсүрэн
Гавъяат жүжигчин Л.Лувсангийн хүү авъяаслаг жүжигчин байсаан.
Зохиогч Д.Золбаяр ·
Гавъяат жүжигчин Л.Лувсангийн хүү авъяаслаг жүжигчин байсаан.
Лувсангийн Нямсүрэн 1960 онд Улаанбаатар хотод төржээ.
1984 онд УБДС-ийн кино драмын ангийг Ц.Раднаа багшийн удирдлага дор төгсжээ. Энэ ангийг төгссөн олон жүжигчид өнөөдөр фэйсбүүкт байгаа тул сайхан дурсамжийг хуваалцах байх аа.
1980 он "Шийдвэрлэх алхам" Гүрбазар
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" Энхээ
1984 он "Тань руу нүүж явна" Дарьсүрэн
1986 он "Намар нахиалсан мод" Шагдар (залуу нас)
1987 он "Ховор хүмүүс" Бүрнээ
1989 он "Даль хагдрах цагаар" Дэлэг
1998 он "Салж чадахгүй хайр" эдгээр кинонуудад тогложээ.
Л.Нямсүрэнгийн хань Я.Оюунцэцэг "Говийн зэрэглээ"-ийн Номингийн дүрийг чадварлаг бүтээсэн үзэгчдийн хайртай жүжигчин шүү дээ. Харамсалтай нь Нямсүрэн ханийнхаа булшин дээр
"Наддаа чи минь нар байлаа
Нартай хамт буцаад явлаа" хэмээн бичиж байсан бол одоо хоёулаа наранд ойрхон хөтлөлцөж яваа байх даа...
Эх сурвалж: Д.Золбаяр.