Батнасангийн Дашдаваа
"Хөхөө гэрлэх дөхлөө" киноны гол дүр Хөхөөд тухайн үед ид бүтээлээ туурвиж эхлэж байсан залуу жүжигчин Батнасангийн Дашдаваа тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Хөхөө гэрлэх дөхлөө" киноны гол дүр Хөхөөд тухайн үед ид бүтээлээ туурвиж эхлэж байсан залуу жүжигчин Батнасангийн Дашдаваа тогложээ.
Б.Дашдаваа 1935 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
1954-1956 онд Урлагийн сургуулийг төгсөөд 1956-1965 онд театрт жүжигчнээр ажиллаж байсан юм.
Тэр нэгэн хар өдөр залуу жүжигчин автобуснаас буугаад зам хөндлөн гарах гээд буусан автобусныхаа урдуур гартал...
Ид хийж бүтээх гучхан насандаа ийм юм болоогүй байсансан бол өнөөдөр үзэгчид бид үзэх кино, дурсах дурсамж ихтэй байх байлаа...
60-аад оны залуус их сайхан, цэвэрхэн, ганган байсан бол Дашдаваа гуай тэдний дотор онцгой сайхан залуу байсан гэнэ лээ.
Тэрээр
1960 он "Салхины амт" Чойжил
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" Хөхөө
1965 он "Хүний мөр" комиссар Гэрэл эдгээр дүрд л тоглож амжжээ.
"Хөхөө гэрлэх дөхлөө" киноны дууны аяыг Г.Бирваа гуай, үгийг нь кино найруулагч Ж.Бунтар гуай зохиосон билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.