Цэрэнжавын Доржпалам
Театрын зураач Доржпалам гуай цөөн кинонд ажилласан боловч алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр хэдэн кинонд тоглож дүрээ үлдээсэн байдаг юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Театрын зураач Доржпалам гуай цөөн кинонд ажилласан боловч алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр хэдэн кинонд тоглож дүрээ үлдээсэн байдаг юм.
Цэрэнжавын Доржпалам 1923 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.
1952 онд ЗХУ-д Суриковын нэрэмжит Уран зургийн академийг төгссөн байна.
1953-1954 онд "Монголкино" үйлдвэрт,
1954-1960 онд УАДБЧ-д,
1960-1984 Драмын театрт тус тус зураачаар ажиллаж байжээ.
Ц.Доржпалам зураач:
1954 он "Шинэ жил"
1955 он "Гэм нь урдаа"
1957 он "Сэрэлт"
1997 он "Газар шороо" зэрэг кинонуудад зураачаар ажиллажээ.
Доржпалам гуайг 1964 онд БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор, 2006 онд МУ-ын Ардын зураач цолоор шагнасан байна.
1954 он "Шинэ жил" киноны худалдагч.
1970 он "Тунгалаг Тамир" киноны хоол зөөгч хятадад тоглосон байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.