Найдангийн Нямдаваа
Бүх амьдралаа кинонд зориулсан нэгэн эрхэмийг дурсан хүндэтгэе.
Зохиогч Д.Золбаяр ·
Бүх амьдралаа кинонд зориулсан нэгэн эрхэмийг дурсан хүндэтгэе.
Тунгалаг Тамирын Хонгорын дүрээр нь монголын үзэгчид энэ хүнийг андахгүй билээ.
Найдангийн Нямдаваа 1944 онд Улаанбаатар хотод төржээ.
"Монгол кино" үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1964 онд БХКУДС-д кино найруулагчийн ангид суралцан 1969 онд төгсөж кино найруулагч болсон хүн юм.
Түүний аав нь Ламжавын Найдан гэж Кино үйлдвэрийн дууны найруулагч байсан бөгөөд Нямдаваа хүү 13-хан насандаа анх кинонд тоглосон байдаг.
1958 он "Гурван найз" Балбар
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" Даваа
1963 он "Энэ хүүхнүүд үү" таксины жолооч
1964 он "Тус биш ус" Балжир
1968 он "Өндөр ээж" Зундуй
1970 он "Тунгалаг Тамир-1" хоригдол
1972 он "Тунгалаг Тамир-2" журамт цэрэг
1973 он "Тунгалаг Тамир-3" Хонгор
1986 он "Ирэх хаврын цэцэг"панзчин
1987 он "Хүний хүн" багш
1987 он "Ховор хүмүүс" жолооч"
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Ванган Чинсан
эдгээр дүрүүдийг бүтээжээ.
Нямдаваа найруулагч
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд"
1973 он "Шинэ танилууд"
1974 он "Уулзалт"
1975 он "Сүхболдын яриа"
1977 он "Дэгдээхэй нас"
1977 он "Хайрхан өндөр хаана байна"
1979 он "Хоньчин Найдан"
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд"
1987 он "Ховор хүмүүс"
1989 он "Даль хагдрах цагаар"
1989 он "Хөгжимчин"
1991 он "Модон могой"
1993 он "Домог жаргах цагаар"
1993 он "Манай цүндгэр"
1994 он "Морьтой ч болоосой-2" кинонуудыг найруулжээ.
Н.Нямдаваа найруулагч киног найруулж, кинонд тоглож байснаас гадна киноны зохиол бичдэг байжээ.
1974 он "Уулзалч"
1979 он "Хоньчин Найдан"
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" кинонуудынхаа зохиолыг өөрөө бичсэн байна.
Нямдаваа найруулагчийн хань МУГЖ Ш.Цэцэгээ эгч билээ. Мөн хүүхдүүд нь аав ээжийнхээ авъяасыг өвлөж жүжигчин болсоон.
Энэ хүний тухай ярьвал сайхан дурсамж их билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.