Очирын Элбэгсайханы
"-Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь Засагт ханы хүн. Ноёнтойгоо заргалдаад..." гээд л "Тунгалаг Тамир" кино эхлэхэд өгүүлэгч уншдагийг санаж байна уу? Энэ бол "Монгол Кино" үйлдвэрийн орчуулгийн киноны дуу оруулагч, жүжигчин Дагва-Очирын…
Зохиогч Д.Золбаяр ·
"-Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь Засагт ханы хүн. Ноёнтойгоо заргалдаад..." гээд л "Тунгалаг Тамир" кино эхлэхэд өгүүлэгч уншдагийг санаж байна уу? Энэ бол "Монгол Кино" үйлдвэрийн орчуулгийн киноны дуу оруулагч, жүжигчин Дагва-Очирын Элбэгсайханы дуу хоолой билээ.
Д.Элбэгсайхан 1939 онд Булган аймгийн Хангал суманд төржээ.
1963 онд УБДС-ын кино драмын ангийн анхны төгсөгч юм.
Тэрээр сургуулиа төгссөн даруйдаа Б.Жамсран найруулагчийн "Аман хуур" киноны Төмөрийн дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
Олон кинонд тоглосон Эбэ ахыг хичнээн орчуулгын кинонд дуу оруулсаныг бурхан л мэдэх буй заа.
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" тракторчин
1963 он "Аман хуур" Төмөр
1964 он "Тус биш ус" жолооч
1965 он "Сэтгэлийн дуудлагаар" хөдөө явах дургүй залуу
1965 он "Хүний мөр" засварчин
1968 он "Нийслэл хүү" Сономцэрэн
1969 он "Анхны алхам" адуучин
1970 он "Улаан дарцаг" улаан цэрэг
1970 он "Хүргэн хүү"
1971 он "Тэмцэл" журамт цэрэг
1973 он "Баянбулгийнхан" аав
1974 он "Уулзалт" найз
1975 он "Эх бүрдийн домог"
1976 он "Хүний төлөө"
1977 он "Дэгдээхэй нас" Хишигтийн аав
1978 он "Газрын жигүүр" Дондов
1978 он "Сувраган цэнхэр уулс"
1977 он "Хайрхан өндөр хаана байна" Төмөр
1980 он "Хүний сайхан сэтгэл" гамин
1980 он "Эхлэл" Алиасүрэн
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" офицер
1982 он "Тэмцлийн оч"
1984 он "Зарлаагүй дайны оршил" япон офицер
1985 он "Фронтод явах өргөдөл" нарийн бичиг
1986 он "Ирж яваа цаг" Мятав
1988 он "Мандухай цэцэн хатан"
1992 он "Цөвүүн цагийн богд"
1993 он "Өш хонзон"
1995 он "Тэнгэрийн түшиг"
1998 он "Алуурчин бэлтгэх дамжаа" хөрш
2000 он "Хааны сүүлчин хатан" гээд дурьдвал түүний тоглосон кино олон бий. Өөр ч кинонууд олон байгаа биз ээ. Та бүхэн мэдэхийгээ хэлж туслаарай.
Миний хувьд 2003 онд хийсэн "Сэргээш-2"-ийн "Тунгалаг Тамир" хэсэгт өөрийнх нь алдарт "- Энэ хүний Эрдэнэ гэдэг..." гэдэг үгийг нь өөрөөр нь дахин уншуулан авч байсан нь сүүлчийн уулзалт байх юм гэж санаагүй юм сан даа.
Хөөрхий Эбэ ах маань байсан бол өдийд гавъяат байтугай "Ардын жүжигчин" болсон л байх байсан даа...
Эх сурвалж: Д.Золбаяр.