Надмидын Мягмар
"Сэтгэлийн дуудлагаар" киноны Ишхүүгийн сэтгэлт бүсгүй Дэнсмаагаараа үзэгчидэд танигдсан жүжигчин Мягмар гуайг та бүхэн мэднэ ээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Сэтгэлийн дуудлагаар" киноны Ишхүүгийн сэтгэлт бүсгүй Дэнсмаагаараа үзэгчидэд танигдсан жүжигчин Мягмар гуайг та бүхэн мэднэ ээ.
Надмидын Мягмар 1943 онд Улаанбаатар хотод төржээ.
1959 онд УБДС-ийн кино драмын ангид элсэн орсноор монголчуудын дотооддоо бэлтгэгдсэн дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг болсон юм.
1963 онд төгсөөд Улсын хүүхдийн төв театрт жүжигчнээр ажиллаж эхэлжээ.
1963 он "Энэ хүүхнүүд үү" Дулмаа
1965 он "Сэтгэлийн дуудлагаар" Дэнсмаа
1969 он "Агуйн нууц" Чимгээ
1973 он "Шинэ танилууд - Туяагийн бичээгүй захидал" Туяа
эдгээр кинонуудад л тогложээ.
Театрт олон жүжгийн гол дүрд тоглоод кинонд явах зав муутай байсан биз ээ.
1987 оноос Мягмар гуай сурган хүмүүжүүлэх ажилд шамджээ. УБДС, СУИС-д жүжигчний уран чадварын багшаар олон жил ажилласаан энэ хүн.
Н.Мягмар 1980 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин гэдэг эрхэм алдарыг хүртжээ.
Сүүлийн үед кинонд ер харагдахгүй байгаа ч одоо Мягмар гуай өндөр насныхаа амралтыг эдлэн суугаа.
Эх сурвалж: Д.Золбаяр.