Чоймболын Жумдаан
Чоймболын Жумдаан 1948 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төржээ. 1971-1975 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. 1975 оноос "Монгол кино" үйлдвэрт жүжигчнээр ажилласан. 1973 он "Шинэ танилууд" (Чимгээгийн төрсөн…
Зохиогч Д.Золбаяр ·
Чоймболын Жумдаан 1948 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төржээ. 1971-1975 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. 1975 оноос "Монгол кино" үйлдвэрт жүжигчнээр ажилласан. 1973 он "Шинэ танилууд" (Чимгээгийн төрсөн өдөр) Бат-Оргил 1973 он "Тунгалаг Тамир" (3-р анги) багш Жаргал 1974 он "Уулзалт" массовк 1976 он "Хонины найр" Хуяг 1977 он " Хайрхан өндөр хаана байна" Бат 1979 он "Бушхүүгийн үлгэр" Хан хүү
1989 он "Алтан шонхор" Соривт эдгээр кинонуудад тогложээ. 1980-1985 онд ЗХУ-ын БХКУДС-ийг кино найруулагчийн мэргэжлээр төгсжээ. 1985 оноос кино үйлдвэрийг тартал найруулагчаар ажилласан юм. 1987 онд "Хүний хүн" 1989 онд "Эргүүлэг" 1991 онд "Тэнгэрийн сахил" 1994 онд "Алдас" зэрэг кинонуудад ерөнхий найруулагчаар ажиллажээ. Жумдаан найруулагч Кино үйлдвэрт жүжигчин байхдаа орчуулгын олон кинонд дуу оруулсан байдаг. Тэдгээрээс ганцханыг дурьдахад "Ийм нэгэн явдал" киноны орлогч дарга Юрий Григорьевич Самохваловын дууг оруулсан билээ. Жу ах маань 80-аад оны үед бие даан франц хэл сурсан хүн дээ. Ахтайгаа ойрд уулзсангүй. Эрүүл энхийг хүсье ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.