Пүрэвийн Түвдэндаржаа
Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын жүжигчин БНМАУ-ын гавьяат жүжигчин Пүрэвийн Түвдэндаржаа гэдэг хүнийг бид "Төөрсөөр төрөлдөө" киноны Гочоогийн дүрээр нь мэдэх билээ. Балтыг эзгүйд гэрт нь ирж эхнэрт нь томорч байхад Балт орж ирэхэд…
Зохиогч Д.Золбаяр ·
Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын жүжигчин БНМАУ-ын гавьяат жүжигчин Пүрэвийн Түвдэндаржаа гэдэг хүнийг бид "Төөрсөөр төрөлдөө" киноны Гочоогийн дүрээр нь мэдэх билээ. Балтыг эзгүйд гэрт нь ирж эхнэрт нь томорч байхад Балт орж ирэхэд айж сандран хөлс нь гоождог шүү дээ. Түвдэндаржаа гуай хожим 1969 онд бүтээгдсэн "Агуйн нууц" киноны Гэгээнтний дүрийг мөн бүтээжээ. 1966 он "Төөрсөөр төрөлдөө" Гочоо 1966 он "Үер" 1966 он "Цэргийн хүү" газарчин өвгөн 1969 он "Агуйн нууц" Гэгээн "Үер" кинонд тоглосон гэх мэдээлэл байдаг тул тус киног бүтэн үзэж магадлалаа. Дүрс муутай бичлэг тул танихад хэцүү байв. Гэвч "Би Сүхбаатарт хэдэн морио өгсөн нь үнээн. Одоо байхгүй юмыг та нар яах юм!!!" гэж шоронд оронгуутаа хашгирч байгаад буудуулдаг эрээс өөр "сул" дүр уг кинонд байхгүй ээ. Муу ч гэсэн зургийг томруулж үзвэл хамар нь мөн бололтой. Архивын ерөнхий газар номонд маань хамтран ажиллана гэсэн тул сайхан, тод, HD дүрснээс нь сайн нягталнаа. П.Түвдэндаржаа гуай 1914 онд төрсөн бололтой бөгөөд 1948 оноос хойш Дорнодын театрт жүжигчин хийсэн гэнэ. Тэрээр кинонуудад тоглохоосоо өмнө буюу 1958 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртсэн байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.