Мажигсүрэнгийн Цолмонбаатар
Дамбийжаа, Ванданов нарт тоглосон Цолмонбаатар гуайн талаар цөөн үг хэлье. Мажигсүрэнгийн Цолмонбаатар 1942 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. 1961 онд ХААДС-ийг ойн инженер мэргэжлээр төгсчээ. 1963 оноос "Их дэлгүүрийн Соёлын…
Зохиогч Д.Золбаяр ·
Дамбийжаа, Ванданов нарт тоглосон Цолмонбаатар гуайн талаар цөөн үг хэлье. Мажигсүрэнгийн Цолмонбаатар 1942 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. 1961 онд ХААДС-ийг ойн инженер мэргэжлээр төгсчээ. 1963 оноос "Их дэлгүүрийн Соёлын ордон"-д уран сайханчаас урлагийн гараагаа эхлэн 1964 онд Драмын театрт жүжигчнээр орсон байна. 1965 он "Сэтгэлийн дуудлагаар" Шарав
1972 он "Ичээнд нь" Дамбийжаа 1975 он "Хань" Улсын начин Очир 1981 он "Хатанбаатар" Ванданов 1988 он "Мандухай цэцэн хатан" Мандулай 1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" дарга 2008 он "Үхэж үл болно-Чингис хаан" ван хан Тоорилд тогложээ. 2011 онд МУГЖ цолыг хүртсэн боловч жил ч бололгүй бурхан болсоон. "Хатанбаатар" киноны Вандановт тоглосон Цолмонбаатар ах өөрөө Хатанбаатар Магсаржавын зээ хүү нь юм шүү дээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.