Мондооны Норсонжав
"Гологдсон хүүхэн"-ий Долингорт тоглосон БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Мондооны Норсонжавыг танилцуулая. М.Норсонжав 1929 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төржээ. Улсын төв театрт дуучин, найрал дууны багш зэрэг…
Зохиогч Д.Золбаяр ·
"Гологдсон хүүхэн"-ий Долингорт тоглосон БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Мондооны Норсонжавыг танилцуулая. М.Норсонжав 1929 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төржээ. Улсын төв театрт дуучин, найрал дууны багш зэрэг ажлуудыг хийж байсан төдийгүй олон арван дуу, найрал дуу зохиосон байна. Дэлхийн залуучууд оюутны их наадамд дөрвөл дуугаар оролцсон бүрэлдэхүүнээрээ 1956 онд бүтээгдсэн "Манай аялгуу" кино концертод оролцжээ. 1961 онд Д.Чимэд-Осор гуайн найруулсан "Гологдсон хүүхэн" киноны гол дүр Долингорын дүрийг бүтээсэн билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.