Самбуугийн Балданпүрэв
. Энэ удаа жүжигчин, туслах найруулагч, оператор, зураач, хослол зургийн оператор, алт менгений дархан, мужаан, жолооч гээд олон мэргэжилтэй нэгэн эрхэмийг танилцуулая аа. МУ-ын гавьяат жүжигчин Самбуугийн Балданпүрэв 1941 онд Сүхбаатар…
Зохиогч Д.Золбаяр ·
. Энэ удаа жүжигчин, туслах найруулагч, оператор, зураач, хослол зургийн оператор, алт менгений дархан, мужаан, жолооч гээд олон мэргэжилтэй нэгэн эрхэмийг танилцуулая аа. МУ-ын гавьяат жүжигчин Самбуугийн Балданпүрэв 1941 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд терсен хүн юм. 1963 онд Хүүхэлдэйн театрт зураач 1965 онд Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин, туслах найруулагч 1969 оноос "Монгол кино" үйлдвэрийн хослол зургийн цехэд зураач, оператор зэрэг ажил, албыг залгуулж явжээ. "Нарны унага" кинонд тоглохын емне Адуун чулууны уурхайд белазын жолоочийн ажлыг судлахаар хагас жил дүрийн судалгаа хийхийн хажуугаар жолоочоор ажиллажээ.
1969 он "Анхны алхам" Равдан 1970 он "Талын цуурай" эвлэлийн ажилтан 1972 он "Эхлэлт" Гончиг
1976 он "Хүний амь" эд шалгагч Болд 1981 он "Хатанбаатар" гэдгэр Содном
1984 он "Нарны унага" Аварзэд 1993 он "Түгшүүрт шене" Зотов
зэрэг кинонуудад тогложээ. С.Бадланпүрэв гуай одоо ч залуучуудын кинонуудад тоглосоор яваа билээ. Зураачаар: 1993 он "Түгшүүрт шене" 1994 он "Бор чоно" кинонуудад еренхий зураачаар тус тус ажиллажээ. Мен Балданпүрэв гуай Германы киночидын их эрдэмтэн Хумболтын тухай бүтээсэн уран сайхны киноны буддын ламын дүрд тоглож Эквадор улсад зургаа авхуулж явсан нэгэн билээ. Балданпүрэв гуай маш сонирхолтой дурсамж яриа ернүүлдэг бегеед еерийн дурсамж номоо бичихээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.