Дулмаагийн Ганхуяг
Хүүхэд ахуй наснаасаа кино урлагтай холбогдсон нэгэн эрхэмийг танилцуулъя. Дулмаагийн Ганхуяг 1954 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд ХБДС-ийг төгссөн. 1985 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр…
Зохиогч Д.Золбаяр ·
Хүүхэд ахуй наснаасаа кино урлагтай холбогдсон нэгэн эрхэмийг танилцуулъя. Дулмаагийн Ганхуяг 1954 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд ХБДС-ийг төгссөн. 1985 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгсөж УДБЭТ гоцлол дуучнаар орж олон арван дуурьт тогложээ. 1963 он "Толбот хивс" Чимгээгийн дүү 1970 он "Тунгалаг Тамир" Жаргал 1970 он "Улаан дарцаг" Идэр 1971 он "Тэмцэл" Аюуш 1975 он "Мартагдашгүй намар" Ганзориг 1987 он "Хүний хүн" деканы найз 1993 он "Учиртай гурван толгой" Тэрэгт 1994 он "Хайрын нулимс хатдаггүй" Баттулга
1995 он "Танихгүй сэтгэл" 1998 он "Догшин хутагтын сахиус" лам 2009 он "Төрийн дайсан" сайд зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээжээ. 1989 оноос өнөөг хүртэл СУИС-ийн дуулаачийн багшаар багшлаж байгаа билээ. 2005 он МУГЖ цолыг хүртжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.