Нацагхүүгийн Сэсээр
"Тунгалаг Тамир" киноны 3-р ангийг хийх гэж байхдаа найруулагч Р.Доржпалам гуай жүжигчин Сэсээрийг хараад "Эрдэнэ Долгор хоёрын дундаас ийм л залуу төрнө" гэж уулга алдсан юм гэнэ лээ. Ийнхүү Батын дүрийг бүтээсэн жүжигчин Нацагхүүгийн…
Зохиогч Д.Золбаяр ·
"Тунгалаг Тамир" киноны 3-р ангийг хийх гэж байхдаа найруулагч Р.Доржпалам гуай жүжигчин Сэсээрийг хараад "Эрдэнэ Долгор хоёрын дундаас ийм л залуу төрнө" гэж уулга алдсан юм гэнэ лээ. Ийнхүү Батын дүрийг бүтээсэн жүжигчин Нацагхүүгийн Сэсээрийг санан дурсая. 1945 онд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн бөгөөд 1969 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 1975 оноос Хүүхэлдэйн театрт жүжигчин, найруулагч, 2001 оноос ТВ-9 телевизэд орчуулгын киноны найруулагч хийж байжээ. 1969 он "Талын цуурай" Соном 1973 он "Тунгалаг Тамир-3" Бат
1993 он "Хадагтай ембүү" Дорж зэрэг дүрүүдийг бүтээжээ. Н.Сэсээр найруулагч 1993 онд "Түгшүүрт шөнө" 1993 онд "Хойлогийн мөрөөр" кинонуудыг найруулсан юм. 2012онд нээлтээ хийсэн "Хөх толбот хүмүүс" киноны саахалтын Донойд тоглосон нь түүний сүүлчийн дүр байлаа.
Эх сурвалж: Д.Золбаяр.