Д.Цэдэндамбаа
"Говийн зэрэглээ" кинонд "- Өндөр байшин барихад инжинаар хэрэгтэй" бас "- Хар хөх өнгөөр ханаа будахаар бэх цацсан ч мэдэгдэхгүй амар байдаг юм" гэж хэлж байдаг сургуулийн нярав Дармаад Д.Цэдэндамбаа гэдэг хүн тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·

Цэдэндамбаа гуай кино үйлдвэрт жижүүрээс эхлээд зохион байгуулагч зэрэг олон ажил хийж байсан гэнэ лээ.
Кино үйлдвэрт авъяастай хүн олоон. Шаарийд тоглодог Гантөмөр гуай кино лабораторийн химийн инженер. Ёмбоод тоглодог Цэгмид гуай сантехникч гээд дурьдвал олон хүн байдаг юм.
Цэдэндамбаа гуай "Тэнгэрийн сахил" кинонд
бас тоглосон гэдэг. Уг кино олдохгүй болохоор зургийг нь тавьж чадсангүй дээ.
Мөн "Улаан дарцаг" киноны улаан цэргийг хутгалаад зугтаж яваад буудуулдаг хүнд тогложээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.