Наянтайн Орги
"Гологдсон хүүхэн" киноны баян Болдын дүрд Өвөрхангайн театрын найруулагч Н.Орги гэдэг хүн тоглосон байна.
Зохиогч Д.Золбаяр ·
"Гологдсон хүүхэн" киноны баян Болдын дүрд Өвөрхангайн театрын найруулагч Н.Орги гэдэг хүн тоглосон байна.
Наянтайн Орги 1915 онд Сайн ноён хан аймгийн Агь үйзэн гүний хошуу, одоогийнхоор Өвөрхангай аймгийн Тарагт суманд төржээ. Улаан гэр гэж байхаас л урлаг соёлтой холбогдож аймгийн Соёлын ордоноос Хөгжимт Драмын театрт болтол нь ажиллажээ.
Мөн 1952-1956 онд Говь-Алтай аймгийн театрыг байгуулалцан явсан гэнэ лээ.
Н.Орги гуайн хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж 1974 онд Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртээсэн юм.
1961 он "Гологдсон хүүхэн" баян Болд
1979 он "Тууврын замд" мал дамладаг худалдаачин өвгөний дүрүүдээр кино хальсанд мөнхөрчээ.
Энэ сайхан эрхэм олон сайхан монгол өвгөний дүрийг кинонд бүтээх байсан биз ээ. Гэсэн ч хөдөө орон нутагтаа соёлын үрийг тарьсаар насыг илээсэн гавъяатай.
Эх сурвалж: Д.Золбаяр.