Дорждуламын Маамхүү
Жүжигчин, найруулагч Дорждуламын Маамхүү 1930 онд Баянхонгор аймгийн Богд суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Жүжигчин, найруулагч Дорждуламын Маамхүү 1930 онд Баянхонгор аймгийн Богд суманд төржээ.
Есөн настайдаа хотод ирэн элдэв хар ажил хийж амь зууж байгаад 1947 онд Урлагийн сургуулийн жүжигчний ангид Цагаан Цэгмид гуайн анхны 13 шавь нарын нэг болсон байна.
1950 онд төгсөөд Хүүхдийн театрт байгуулагдахад мөн л анхны жүжигчнээр орж ажиллажээ.
1957 онд Баян-Өлгийн театрын найруулагчаар томилогдон очиж хоёр жил ажиллав.
Хотод ирээд ХЗТ-т туслах найруулагчаар ажиллаж байгаад ЗХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуульд элсэн орж суралцаад 1966 онд драмын найруулагч мэргэжлээр төгсөн иржээ.
Ховд, Дорнод аймгийн театрт мөн л найруулагч, уран сайхны удирдагчаар томилогдон ажиллаж байсан удаатай.
УБДС, СУИС-д олон жил багшилж олон арван жүжигчнийг төрүүлсэн юм.
1954 он "Шинэ жил" токарьчин
1959 он "Морьтой ч болоосой" нэгдэлчин залуу
1972 он "Ичээнд нь"
1974 он "Говийн нүдэн" инженер
1976 он "Хүний амь" шүүхийн ажилтан
1981 он "Гэрлэж амжаагүй явна" шатар тоглогч
1996 он "Их хааны удам" Да лам Цэрэнчимэд
1997 он "Цагаан дуганы гэгээ" Шанзав Бадамдорж
2012 он "Бодлын хулгайч" зорчигч өвгөн эдгээрээс гадна өөр дүр байгаа л байх. Бичээрэй.
Амьдралаа театр, сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулсан энэ хүнд кинонд тоглох зав ховор байсан бололтой.
Маамхүү гуайн хөдөлмөрийг 84 настайд нь төр үнэлж МУ-ын УГЗ цолоор шагнасан юм.
Хэдэн шавь нь ардын, хэд нь төрийн, гавъяат, СТА болсныг би л таашгүй.
Г.Равдан,
П.Цэрэндагва,
Ц.Төмөрбаатар,
Б.Батзаяа,
Д.Сосорбарам,
Ж.Сүххуяг,
Т.Карма.
Ч.Найдандорж,
.....
.....
.....
Эх сурвалж: Д.Золбаяр.