Цэрэнгийн Палам
"Гологдсон хүүхэн" киноны Арслан мээрэнг киног нь үзсэн хүн мэдэх л байх. Гэтэл энэ дүрд тоглосон хүний талаар ном товхимолоос ч, интернэтээс ч олигтой мэдээлэл олдохгүй юм. Гэсэн ч өөрийнхөө олсон өчүүхэн сургийг хуваалцая. Мэдэх нэг нь…
Зохиогч Д.Золбаяр ·
"Гологдсон хүүхэн" киноны Арслан мээрэнг киног нь үзсэн хүн мэдэх л байх. Гэтэл энэ дүрд тоглосон хүний талаар ном товхимолоос ч, интернэтээс ч олигтой мэдээлэл олдохгүй юм. Гэсэн ч өөрийнхөө олсон өчүүхэн сургийг хуваалцая. Мэдэх нэг нь нэмэрлэнэ биз ээ.
Цэрэнгийн Палам 1923 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төржээ.
1950-аад оны үед дуурийн театрт орсоноор бүх насаараа найрал дууны ангид дуучнаар ажилласан бололтой. Гавъяа шагнал нь мэдэгдсэнгүй. Ямар ч байсан хэд хэдэн кинонд дүрээ үлдээж бидэнтэй золгосоор байдаг юм аа.
1956 он "Манай аялгуу"
1961 он "Гологдсон хүүхэн" Арслан мээрэн
1978 он "Их замын эхэнд" Жигмэд
1983 он "Үүр цайхын өмнө" Сандо амбан. Одоогоор ийм л дүрүүдийг нь баттай олоод байна.
Хөдөлмөрийн баатар Б.Зангад гуай ч энэ хүнийг дурссан байдаг юм билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.