Галсанбалдангийн Аахүү
Монгол кино үйлдвэрийн бас нэгэн авъяаслаг уран бүтээлчийг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол кино үйлдвэрийн бас нэгэн авъяаслаг уран бүтээлчийг танилцуулъя.
Галсанбалдангийн Аахүү 1948 онд төрсөн.
Аахүү ах анх кино үйлдвэрт туслах найруулагчаар ажилд орж байсан бол хожим нь мундаг зургийн дарга болсоон. Учир нь түүний аав Галсанбалдан гуай манай алтан үеийн туршлагатай зургийн дарга байсан юм.
Киноны зургийн дарга гэхээр хүмүүс гайхдаг. Кино уран бүтээлийн санхүү, аж ахуйн бүх ажлыг гардаг хариуцдаг хүн гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл уран бүтээлчдийг уран бүтээлээс бусад зүйлд санаа зовохгүй ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг тулхтай алба юм шүү.
Аахүү ах "Зарлаагүй дайны оршил", "Нандин эрдэнэ", "Үлгэр дууссан хойно" гэх мэт олон киног бүтээлцсэн хөөн.
Би энэ удаа Аахүү ахын ажилласан бүх киноны нэрийг дурьдаж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Ном товхимолд жүжигчид, уран бүтээлчдийг л дурьддаг болохоос арын албаныханыг дурьддаггүй нь харамсалтай. Үүнээс хойж үзсэн кино бүрийнхээ зургийн дарга нарыг тэмдэглэж авах ёстой юм байна.
Аахүү дарга ажлаа сайн гүйцэтгэхээс гадна чадварлаг жүжигчин юм шүү.
1968 он "Өндөр ээж" туслах тууварчин
1970 он "Хүргэн хүү"
1971 он "Тэмцэл" цэрэг
1974 он "Нар хиртсэн жил" цэрэг
1997 он "Цагаан дуганы гэгээ" До яамны комиссар гэх мэт дүрүүдэд тогложээ. Өөр байхыг үгүйсгэхгүй.
85 жилийн түүхтэй "Монголкино" үйлдвэрийн ахмад ажилтан Г.Аахүү ахдаа эрүүл энх байж, урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.