Жамсрангийн Сүххуяг
Монгол Улсын Гавъяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг хэмээх эрхэмийг танилцуулах нь илүүц билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын Гавъяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг хэмээх эрхэмийг танилцуулах нь илүүц билээ.
Ж.Сүххуяг 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж багш нарын удирдлага дор жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгсжээ.
Сүххуяг ахын тоглосон жүжгүүдийн талаар театр судлаач нар сайхан бичих байх. Миний хувьд кинонд тоглосон дүрүүдээс нь дуръдая аа.
1977 он "Давааны цаана даваа" Жаргал
1979 он "Үүрийн цолмон" Баяраа
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" Амараа
1981 он "Хатанбаатар" Сундуйсүрэн
1984 он "Тань руу нүүж явна" Очир
1984 он "Намрын халуун өдрүүд" Нацагдорж
1985 он "Ацаг шүдний зөрүү" Ананд-Очир
1986 он "Намар нахиалсан мод" Самдан багш
1987 он "Үлгэр дууссан хойно"
1988 он "Мандухай цэцэн хатан" Батмөнх даян хаан
1990 он "Хүн чулууны нулимс" Элдэв
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Чилүгэн
1992 он "Хүйн холбоо" Товуу
1993 он "Хүсэл хясал" Нанзад
1993 он "Учиртай гурван толгой" Балган
1994 он "Хүний юм"
1996 он "Араанд нь алт ард нь хутга" Галдан
1997 он "Цагаан дуганы гэгээ" Дилав хутагт Жамсранжав
1999 он "Би чамд гомдоогүй" Болд
... зэрэг кинонуудад тогложээ. Сүүлийн хориод жилд тоглосон кинонуудыг нь та бүхэн нэрлээрэй.
2009 онд бидний хэдэн уран бүтээлчид Дорноговь аймаг Хамрын хийд орчим явж байгаад утасны сүлжээ орох газар ирээд Сүххуяг ахыг гавъяат болсон тухай сайхан мэдээг сонсож билээ. Бид бүгд баярлацгааж байтал жүжигчин Отгонтогос эгч ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу залгатал утсаа авлаа шүү. Бүгд л ээлж дараалан ярьж сайхан жүжигчнийхээ өмнөөс баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа.
Гэтэл өнөөдөр ах маань хүнд өвчин тусаад гадаадад эмчлүүлэх болжээ.
Алдарт жүжигчиндээ сэтгэлийн хандив нэмэрлэцгээе.
Сүххуяг ахаа та түргэн эдгэрээд олон сайхан кинонд тоглоно оо. Өчүүхэн би ч таньтай ажиллахыг хүсэж байгаа шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.