Насанбаярын Нэргүйбаатар
Нэргүйбаатар ах болбоос кино үйлдвэрийн жүжиг ангийн аваргуудтай чухам л хамт ажиллаж байсан, тэднээс ихийг сурч сонсож явсан хүн билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Нэргүйбаатар ах болбоос кино үйлдвэрийн жүжиг ангийн аваргуудтай чухам л хамт ажиллаж байсан, тэднээс ихийг сурч сонсож явсан хүн билээ.
Насанбаярын Нэргүйбаатар 1954 онд Улаанбаатар хотод төржээ.
Хөнгөн хүнсний ТМС-ийг гурилын төгсөж Сэлэнгийн Гурилын үйлдвэрт механикчаар ажиллаж байжээ.
1974-1977 онд цэргийн алба хаасан.
1978 оноос "Монголкино" үйлдвэрийн жүжиг ангид шалгалт өгч тэнцсэнээр хувь тавилангаа кино урлагтай холбожээ.
Орчуулгын хэдэн кинонд дуу оруулсаныг нь бурхан л мэдэх байх.
1980 он "Гул Аранжин"
1983 он "Нарны унага" уурхайчин
1985 он "Бид мартахгүй" Жав
1985 он "Мөнгөн буйл" хэлгий Болд
1986 он "Сүүдэр"
1987 он "Илүү сартай зун" ээрүү Дагва
1987 он "Би нисэх дуртай" нисгэгч
1988 он "Мандухай цэцэн хатан" хааны элч
1989 он "Даль хагдрах цагаар" хэсгийн төлөөлөгч
1990 он "Хүн чулууны нулимс" Цэвээн
1990 он "Тод магнай" хиа
1992 он "Булингар" хоригдол
1993 он "Талийгаач" Дондог
2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн" шоронгийн дарга
гэх мэт олон кинонд тоглосоон.
Мөн 1990-ээд онд японы уран бүтээлчид манайд ирж бүтээсэн "Цагаан морь" уран сайхны кинонд тоглож байжээ.
Нэргүйбаатар ах маань өөрийгөө хөгжүүлэн
1999 онд "Цонхон дээр суусан ялаа"
2007 онд "Юу л болоод байна даа"
2014 онд "Үхэл амьдралын заагт" кинонуудыг найруулжээ.
2010 онд Н.Нэргүйбаатар жүжигчин маань МУ-ын гавъяат жүжигчин гэдэг эрхэм алдарыг хүртсээн.
Эх сурвалж: Д.Золбаяр.