Дамбын Ганжуур
Монголын кино урлагийн хамгийн анхны дээд мэргэжилтэй боловсон хүчин бол кино оператор Д.Ганжуур юм. Дамбын Ганжуур 1921 онд Их хүрээнд сэхээтний гэр бүлд төржээ. "Ядуу ард малчины гэр бүлд төрсөн" гэж гурван үеийн намтартаа бичдэг байсан…
Зохиогч Д.Золбаяр ·
Монголын кино урлагийн хамгийн анхны дээд мэргэжилтэй боловсон хүчин бол кино оператор Д.Ганжуур юм. Дамбын Ганжуур 1921 онд Их хүрээнд сэхээтний гэр бүлд төржээ. "Ядуу ард малчины гэр бүлд төрсөн" гэж гурван үеийн намтартаа бичдэг байсан эв хамт нийгмийн үед сэхээтний, магадгүй язгууртан гаралтай байсан нь түүний амьдралд шууд нөлөөлсөн ахархан амьдралаас нь цухасхан дуръдая. 1929-1932 онд хотын бага сургууль 1933-1936 онд Зөвлөлтийн бага сургууль төгсжээ. Кино үйлдвэр дөнгөж байгуулагдан зөвлөлтийн мэргэжилтнүүд ирээд байсан 1936 онд орос хэлтэй хүн ховор байсан тул 15-хан настай Ганжуур хүү ажилд орсон юм. Хоёрхон жилийн дараа буюу 1938 онд эсэргүү Дамбын хүү гээд ажлаас халжээ. 1940 онд дахин кино үйлдвэрт орсон байна. 1942 онд өөрийн хүсэлтээр зөвлөлтийн БХКУДС-д суралцах хүсэлт тавьсанаар эх орны дайны үед Алма-Атад шилжин ирээд байсан тус сургуульд орж 1947 онд Москва хотноо кино оператор мэргэжлээр дүүргэжээ. 1942 он "Аймшиггүй эх оронч" (Д.Жигжидийн хамт) 1942 он "Морин цэрэг танкист" (Д.Жигжидийн хамт) 1945 он "Цогт тайж" (Д.Жигжид, Б.Дэмбэрэл нарын хамт) 1954 он "Шинэ жил" (Д.Жигжидийн хамт) 1956 он "Бидэнд юу саад болж байна" 1958 он "Гурван найз" зэрэг уран сайхны кино мөн олон тооны баримтат киноны зургийг авчээ. Оюутан байхдаа "Цогт тайж" кинонд дадлагаар ажиллаж мэргэжлийн ур чадвараа нөхөддөө үзүүлж үлгэрлэж байсан байна. Маш цэвэрч нямбай, өндөр соёлтой сайхан залуу байсан гэж киноны ахмадууд дурсан ярьдаг сан БУРХААН...
Эх сурвалж: Д.Золбаяр.