Зундуйн Цэндээхүү
"Сэрэлт" киноны ах ламд БНМАУ-ын Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү тоглосон билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Сэрэлт" киноны ах ламд БНМАУ-ын Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү тоглосон билээ.
Тэрээр 1905 он Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн бөгөөд багадаа өнчирөөд Хүрээнд ирж лам болохоор шавилан сууж байжээ.
Бөмбөгөр ногоон театрыг байгуулагдахад л жүжигчинээр орсон Цэндээхүү гуай олон жүжигт тоглосон алдартан билээ. Сонин болгоход тэрээр 1935 "Халхын баатар" жүжигт Сүхбаатарын дүрд тоглосоноор Сүх жанжины дүрийг тайзан дээр амьдруулсан анхны хүн болж байжээ.
Цэндээхүү гуай цөөхөн кинонд тоглосон ч дүр бүхэн нь сэтгэлд тод үлджээ.
1940 он "Анхдугаар хичээл" сумын дарга
1945 он "Цогт тайж" манж ноён
1957 он "Сэрэлт" ах лам
1959 он "Ардын элч" цагаан цэрэг
1961 он "Гологдсон хүүхэн" цагаан цэрэг
1967 он "Төгсгөл" зарлагч ноён
1968 он "Өглөө" Бодоо
1970 он "Тэмцэл" Бодоо зэрэг дүрүүдийг кино дэлгэцэнд бүтээсэн байна.
Цэндээхүү гуай ер нь ах ламын дүртэйгээ төстэй хүн байсан гэнэ лээ. Маш хямгач хүн байсан бөгөөд залуудаа лам байсан болоод ч тэрүү яг л өөртөө л таарсан хоол хийж идчихээд ганцаараа амьдардаг байсан гэнэ.
Гэртээ гүзээ үлээж өлгөчихөөд зодооны бэлтгэл сургуулалт хийдэг байсан гэж Чимэд-Осор гуай дурссан байдаг юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.