Өлзийбаярын Рэнцэнноров
"Сүхбаатар" киноны Янжмаад тоглосон Рэнцэнноров гуай болж "Алтан үе"-ийн сайхан жүжигчдийн нэг төдийгүй урлагийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байсан удирдах ажилтан юм.
Зохиогч Д.Золбаяр ·
"Сүхбаатар" киноны Янжмаад тоглосон Рэнцэнноров гуай болж "Алтан үе"-ийн сайхан жүжигчдийн нэг төдийгүй урлагийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байсан удирдах ажилтан юм.
Өлзийбаярын Рэнцэнноров 1923 онд Хэнтий нутагт төржээ.
1936 онд Бөмбөгөр ногоон театрын сургагч В.Борейшогийн шавь болсоноор урлагтай амьдралаа холбожээ.
1957-1961 онд МУИС-д анх удаа дотооддоо театрын найруулагч бэлтгэхэд орж суралцсан байна. Төгсөөд Хүүхдийн театрын дарга, Соёлын яаманд мэргэжилтэн зэрэг албыг хашиж байсан гэнэ лээ.
Ө.Рэнцэнноров гуай 1946 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолоор шагнуулжээ.
1941 он "Сүхбаатар" Янжмаа
1942 он "Хил дээр гарсан хэрэг" Цэнгэл
1956 он "Манай аялгуу" Чимэгээ
1963 он "Аман хуур" Норов
1966 он "Үер" бэр зэрэг дүрүүдийг кино хальсанд үлдээсэн юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.