Дарьсүрэнгийн Байдий
Энэ удаа сайн мэдэхгүй мөртлөө сайн танидаг нэгэн сайхан жүжигчнийг эргэн дуръсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Энэ удаа сайн мэдэхгүй мөртлөө сайн танидаг нэгэн сайхан жүжигчнийг эргэн дуръсая.
Дарьсүрэнгийн Байдий гуай 1918 онд одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ.
1942 онд Урлагийн сургуульд орж суралцаад 1944 онд жүжигчин мэргэжлээр төгсөж өндөр насандаа суутлаа Драмын театрт ажиллажээ.
"Цогт тайж"-ийн олны хэсэг ч тоглож байсан байж мэдэх алтан үеийн Байдий гуайн кинонд тоглосон жагсаалтыг би хувдаа ингэж л тэмдэглэж авч байжээ.
1958 он "Гурван найз" Жанлив
1960 он "Элбэг дээл"
1963 он "Энэ хүүхнүүд үү" нярав
1965 он "Хүний мөр" уурхайчин
1968 он "Өндөр ээж" Дэмид
1970 он "Хүргэн хүү" тэмээчин
1970 он "Тунгалаг Тамир-1" наадмын үзэгч
1971 он "Тэмцэл" худандан авагч
1977 он "Хөх ногооны униар" нутгийн хүн
1977 он "Зуслангийн найзууд" Дэндэв
1978 он "Солонгын таван өнгө" Богд хаан
1978 он "Их замын эхэнд" нярав цэрэг
1979 он "Үүрийн цолмон" Доной баян
1979 он "Тууврын замд" тууварчин
1983 он "Гарьд магнай" Богд хаан
1981 он "Гэрлэж амжаагүй явна" Товуу
1983 он "Үүр цайхын өмнө" баян
1984 он "Саруул талын ерөөл" өвгөн
1985 он "Фронтод явах өргөдөл" Дорж
1986 он "Намар нахиалсан мод" Чоймбол
1987 он "Мандах нарны туяа" Богд хаан
1988 он "Хэцүү даалгавар" Дондов
1988 он "Амьдралын нахиа" өвгөн
Д.Байдий гуай дээрх кинонуудад тоглосноос гадна олон арван кинонд дуу оруулж байсан байдаг юм.
Төр засгаас шагнал хүртээгүй ч дэлгэцийн дүрүүдээрээ бидэнтэйгээ уулзаж байдаг мартахын аргагүй авъяастан билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.