Баянзулын Лодой
"Гарьд магнай" кинонд Равсал панзын асарт ирээд "Тоодон панзын өргөө мөн үү? Яавал тань шиг баян болох вэ?" гээд Равсалыг савтай айрганд булхуулдаг бүдүүн лам гардаг даа. Тэр ламд аймгийн арслан Баянзулын Лодой гэдэг хүн тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·

Лодой хожим нь "Үлгэр дууссан хойно" кинонд нарийхан дуутай бүдүүн даргад тоглосон байна.
Мэргэжлийн биш боловч өвөрмөц дүрүүдийг бүтээсэн энэ хүний дуу хоолойг чадварлаг жүжигчид хийж амьлуулжээ.
"Гарьд магнай"-н ламын дууг жүжигчин Ж.Дорлигжав хийсэн бол "Үлгэр дууссан хойно" киноны нэгдлийн даргад нь ХЗТ-ын жүжигчин Г.Дашхүү дуу оруулжээ.
1983 он "Гарьд магнай" танхай лам
1987 он "Үлгэр дууссан хойно" аж ахуйн дарга Бальдий
Эх сурвалж: Д.Золбаяр.