Төрмөнхийн Карма
Дүүриймаа гэхэд кино сонирхогчид шууд л "Ховор хүмүүс" киног санах байх аа.
Зохиогч Д.Золбаяр ·
Дүүриймаа гэхэд кино сонирхогчид шууд л "Ховор хүмүүс" киног санах байх аа.
Монгол кино үйлдвэрийн жүжиг ангийн жүжигчин Төрмөнхийн Карма 1956 онд Улаанбаатар хотод төржээ.
1978 онд УБДС-ийн кино драмын жүжигчний ангийг төгсөөд кино үйлдвэрт жүжигчнээр ирсэн байна.
"Амьдрал нулимсанд дургүй" кинонд жүжигчин Ирина Муравьёвагийн бүтээсэн Людмилагийн дүр, "Ийм нэгэн явдал" кинонд жүжигчин Лия Ахеджаковагийн бүтээсэн нарийн бичиг Верочкагийн гэх мэт олон сайхан дүрүүдийн дуу хоолойг бүтээснийг нь тоолоод барахгүй ээ.
Гал цогтой Карма эгч маань 2016 онд МУ-ын Гавъяат жүжигчин гэдэг эрхэм цолыг хүртсэн юм.
1979 он "Хоньчин Найдан" зарц бүсгүй
1980 он "Өнөр бүл" нарийн бичиг
1983 он "Сахиус уу, сахиул уу" Мөнхцэцэг
1984 он "Тань руу нүүж явна" агент Бадарчийн эхнэр
1985 он "Ацаг шүдний зөрүү"
1987 он "Хүний хүн" багш
1987 он "Ховор хүмүүс" Дүүриймаа
1989 он "Хачин хүн" Гэрэл
1994 он "Намайг уучил" Дуламаа
Эх сурвалж: Д.Золбаяр.