Дашнямын Цэрэндарьзав
Халтмаа гэхэд л хэний тухай бичих гэж байгаа нь тодорхой.
Зохиогч Д.Золбаяр ·
Халтмаа гэхэд л хэний тухай бичих гэж байгаа нь тодорхой.
МУГЖ, ОХУ-ын Буриадын гавъяат жүжигчин Дашнямын Цэрэндарьзав 1945 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төржээ.
1967 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөж Драмын театрт жүжигчнээр очоод гавьяаныхаа амралтанд гартлаа ажиллажээ.
1970 он "Хүргэн хүү" Халтмаа
1971 он "Тэмцэл" бүсгүй
1972 он "Эхлэлт" эмч
1975 он "Хань" Долгор
1976 он "Хүний төлөө" малчин бүсгүй
1976 он "Хүний амь" эмч
1983 он "Үүр цайхын өмнө" Ханд
1987 он "Мандах нарны туяа" Ханд
1990 он "Сүүн цагаан өргөө" өвөрлөгч
1992 он "Буяны нүгэл" Дунжаа
1993 он "Гал хам" Жаргал
1996 он "Их хааны удам" эх
2006 он "Хадаг" удган
2017 он "Солиот эх" хадам эх
2019 он "Ер бусын ертөнц" (францын кино) удган
Одоо ч уран бүтээлээ туурвисаар байгаа энэ жүжигчний сүүлд тоглосон кинонуудыг нь үнэндээ л хянаж амжсангүй ээ.
Цэрэндарьзав гуайдаа эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.