Цэрэндоржийн Мөнхгэрэл
1982 онд Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд монгол залуучуудаас бүхэл бүтэн анги бүрдүүлж жүжигчин, найруулагч бэлтгэсэн түүх бий. Хасар Жагаа, Урнаа, Рок Мөнхсайхан гээд олон уран бүтээлчид энэ ангиас…
Зохиогч Д.Золбаяр ·
1982 онд Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд монгол залуучуудаас бүхэл бүтэн анги бүрдүүлж жүжигчин, найруулагч бэлтгэсэн түүх бий. Хасар Жагаа, Урнаа, Рок Мөнхсайхан гээд олон уран бүтээлчид энэ ангиас төрсөөн.
Цэрэндоржийн Мөнхгэрэл 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
1982-1987 онд Москва хотын Театр урлагийн сургуулийг ЗХУ-ын ардын жүжигчин А.Д.Папанов багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн.
1987-1995 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байжээ.
1989 он "Эргүүлэг"
1989 он "Хачин хүн" Тунгалаг
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Есүй, Есүгэн
1993 он "Алт амилах цаг"
1993 он "Бүсгүйн завилгаа"
1993 он "Яаралтай цахилгаан" Нарантуяа
1995 он "Танихгүй сэтгэл" Уран
2010 он "Миний муу аав" найз зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Ц.Мөнхгэрэл одоо гадаадад амьдардаг юм гэнэ лээ.
+6
Эх сурвалж: Д.Золбаяр.