Нямхүүгийн Галсанбалдан
Кино үзэж байхад чинь "зургийн дарга" гээд хүний нэр гардаг шүү дээ Энэ мэргэжилтнийг хүмүүс их гайхаж асуудаг юм. Директор картины гэдэг орос үгнээс шууд орчуулсан нэр л дээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино үзэж байхад чинь "зургийн дарга" гээд хүний нэр гардаг шүү дээ Энэ мэргэжилтнийг хүмүүс их гайхаж асуудаг юм. Директор картины гэдэг орос үгнээс шууд орчуулсан нэр л дээ.
Кино уран бүтээлчдийн аж ахуйн бүх асуудлыг хариуцан ажилладаг энэ хүнээс киноны чанар их шалтгаалдаг билээ. Сайн найруулагч нарын ард асаалттай танк байдаг нь зургийн дарга юм шүү.
Монгол кино үйлвэрт олон сайн зургийн дарга нар байсны нэг нь Нямхүүгийн Галсанбалдан гуай юм. Харамсалтай нь энэ хүний нэрийг олон ч номонд дурьдсан боловч товч намтарыг нь бичсэн нь нэгээхэн ч үгүй.
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө"
1964 он "Ховдгийн гай"
1965 он "Сэтгэлийн дуудлагаар"
1966 он "Нөмрөг хадны цуурай"
1968 он "Өндөр ээж"
1970 он "Хүргэн хүү"
1970 он "Тунгалаг Тамир"
1972 он "Тулалдааны өмнө"
1974 он "Нэг ангийн хоёр"
1975 он "Анхны хайрын дууль"
1977 он "Дэгдээхэй нас" эдгээр кинонуудад ажилласныг нь одоохондоо тогтоогоод байна.
Н.Галсанбалдан гуай "Өндөр ээж", "Хүргэн хүү", "Хүний төлөө", "Нөмрөг хадны цуурай" кинонуудад эпизодний болон олны хэсэгт тоглож дүрээ мөнхөлсөн байдаг юм.
Галсанбалдан гуайн хүү Г.Аахүү ах мөн л сайн зургийн дарга болсон тухай урьд нь бичиж байсан билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.