Даваагийн Батдорж
Далайцэрэн гэдэг нэр "Гарьд магнай" кинотой шууд хамааралтай. Бөхийн эх орон гэгддэг манай улсад бөхийн тухай хийсэн кино тийм ч элбэг биш. Б.Сумхүү багш "Хань" киног 1975 онд бүтээсэн нь бөхийн тухай гэхээсээ ар гэр ханийнх нь тухай кино…
Зохиогч Д.Золбаяр ·
Далайцэрэн гэдэг нэр "Гарьд магнай" кинотой шууд хамааралтай. Бөхийн эх орон гэгддэг манай улсад бөхийн тухай хийсэн кино тийм ч элбэг биш. Б.Сумхүү багш "Хань" киног 1975 онд бүтээсэн нь бөхийн тухай гэхээсээ ар гэр ханийнх нь тухай кино билээ. 1993 онд Н.Ганхуяг найруулагч "Хэлтгий заяа" киног бүтээсэн нь эмэгтэй бөхийн тухай домгийн сэдэвтэй кино болсон юм. Даваагийн Батдорж 1964 онд Булган аймгийн Сайхан суманд төржээ. 1982 онд арван жилээ төгсөөд цэргийн албанд мордсон боловч "Алдар" нийгэмлэгт тамирчин цэрэг болжээ. Мөн жилдээ "Гарьд магнай" кинонд тэнцсэн тул кино зурганд орсон түүхтэй. Сонирхуулж хэлэхэд Далайцэрэнгийн дүрд тоглуулахаар түүний онжав Б.Бат-Эрдэнэ аварга, бөх тайлбарлагч Ганбаатар нар шалгуулж байсан гэдэг. 1983 он "Гарьд магнай" Далайцэрэн 1984 он "Ард Аюуш" Довчин эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээжээ. 1985 онд цэргээс халагдаад аймгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн боловч бэртэл авсаны улмаас спортоо орхисон бололтой. Дахиад кинонд тоглох урилга ирсэн боловч миний хувьд энэ хоёр дүр маань хангалттай гээд тоглоогүй юм гэнэ лээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.