Далхаагийн Ганбат
Нугын алаг цэцгэнд Намираа бороо намиранхан буулаа Нутгийн хоёр залууг Нууцхан сэтгэлээ мөнхлөнхөн холболоо...
Зохиогч Д.Золбаяр ·
Нугын алаг цэцгэнд Намираа бороо намиранхан буулаа Нутгийн хоёр залууг Нууцхан сэтгэлээ мөнхлөнхөн холболоо...
Энэ дууг 80-аад залуус сайн мэднэ. Сайхан ч дуу. Ер нь киноны дуу олонд сайн түгдэг байсан нь одоогийнх шиг клип хийдэггүй байсан тул бүхэл бүтэн киногоор сурталчлагдан түмэнд хүрдэг байжээ гэвэл нэг их буруудахгүй болов уу. "Газрын жигүүр" киноны Чулуун найзуудынхаа хуриман дээр дуулдаг уг дууг МУАЖ Д.Самбуу дуулсан бол Чулууны дүрд Д.Ганбат тоглосон. Далхаагийн Ганбат 1948 онд Булган аймагт төржээ. 1970 онд Москва хотын Бабушкины нэрэмжит Хилийн Цэргийн дээд сургуулийг төгсчээ. 1970-1995 онд УАДБЧ-д хөгжимчин 1995-1998 онд Хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1974 онд "Хөдөөгийн баясгалан" оюутан 1975 онд "Мартагдашгүй намар" гитартай оюутан
1978 онд "Газрын жигүүр" Чулуунд тогложээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.