Чойндонгийн Цэцэгмаа
"Би нисэх дуртай" кинонд Мөнгөн эмчийн эхнэрт жүжигчин Чойндонгийн Цэцэгмаа тогложээ. Ч.Цэцэгмаа 1980 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд ХЗТ-т ажиллаж байжээ. Мөн л театрын төлөө зүтгэсээр цөөхөн кинонд тоглосон…
Зохиогч Д.Золбаяр ·
"Би нисэх дуртай" кинонд Мөнгөн эмчийн эхнэрт жүжигчин Чойндонгийн Цэцэгмаа тогложээ. Ч.Цэцэгмаа 1980 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд ХЗТ-т ажиллаж байжээ. Мөн л театрын төлөө зүтгэсээр цөөхөн кинонд тоглосон жүжигчдийн нэг. "Үлгэр дууссан хойно" кинонд Нямгаваа найруулагчийг дагаж явдаг хүүхэнд тоглодог. Түүнийг харсан хөдөөний эр "-Гантай зуны зурам шиг..." гэдгийг санаж байна уу? Харамсалтай нь тус кино олдохгүй байгаа болохоор зургийг нь тавьж чадсангүй ээ. Ер нь Нямгаваа найруулагчийн "Бой", "Байлдан дагуулагч" зэрэг кинонууд нь телевизээр ч гарахгүй, интернэтэд ч олдохгүй юм. Уг нь олон хүний хөдөлмөрийн түүх юм сан. 1982 он "Хуучин сүмийн нууц" Туул
1987 он "Би нисэх дуртай" Мөнгөний эмчийн эхнэр 1987 он "Үлгэр дууссан хойно" найруулагчийн туслах
Жүжигчин Ч.Цэцэгмаа сүүлийн үед сураг тасраад байна. Хамт төгссөн ардын, гавъяатууд нь сураг гаргаасай. Мэнд сайн л байгаа даа?...
Эх сурвалж: Д.Золбаяр.