Д.Бээвэнханд
Санал асуулгын дүнд бас нэгэн мартагддсан гэмээр жүжигчний сургийг гаргаж байна. 1987 онд Н.Нямдаваа найруулагчийн бүтээсэн "Ховор хүмүүс" киноны нарийн бичиг жижигхэн хөөрхөн Туяаг үзэгчид андахгүй ээ. Энэ дүрд Д.Бээвэнханд гэдэг эмэгтэй…
Зохиогч Д.Золбаяр ·
Санал асуулгын дүнд бас нэгэн мартагддсан гэмээр жүжигчний сургийг гаргаж байна. 1987 онд Н.Нямдаваа найруулагчийн бүтээсэн "Ховор хүмүүс" киноны нарийн бичиг жижигхэн хөөрхөн Туяаг үзэгчид андахгүй ээ. Энэ дүрд Д.Бээвэнханд гэдэг эмэгтэй тоглосон юм байна. Бээвэнханд урьд нь 1985 онд бүтээгдсэн "Галын урсгал" киноны Лхагваа даргын дунд охинд тогложээ. Хоёр ч киноных нь титр дээр нэр нь бичигдсэн энэ хүн одоо бизнес хийж яваа бололтой. Дашрамд хэлэхэд дээрх хоёр киноны маш муу бичлэг олдсон тул чанар муутай зураг оруулсаныг уучилаарай. Киногоо HD чанартай хувиргахын ач холбогдол үүнээс л эхэлж байгааг анзаарч болгооно уу. Д.Бээвэнхандыг санал болгосон хүмүүст баярлалаа.
Эх сурвалж: Д.Золбаяр.