Дэжидийн Махбал
Зургийн дарга Махбал гуайг үзэгчид нэрээр нь мэдэхгүй ч дүрээр нь таних байх аа. Зургийн дарга гэж батлагдсан төсөвийг төлөвлөсөний дагуу захиран зарцуулах эрх бүхий киноны санхүү, аж ахуйг хариуцан ажилладаг мэргэжилтнийг хэлдэг билээ.…
Зохиогч Д.Золбаяр ·
Зургийн дарга Махбал гуайг үзэгчид нэрээр нь мэдэхгүй ч дүрээр нь таних байх аа. Зургийн дарга гэж батлагдсан төсөвийг төлөвлөсөний дагуу захиран зарцуулах эрх бүхий киноны санхүү, аж ахуйг хариуцан ажилладаг мэргэжилтнийг хэлдэг билээ. Дэжидийн Махбал 1924 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. 1939-1942 онд Аж үйлдвэрийн техникумд суралцсан. 1942-1951 онд 1-р цахилгаан станцад машинист. 1951-1956 онд Намын дээд сургууль төгссөн. 1956-1970 он хүртэл Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, 1970-1991 онд "Монгол кино" үйлдвэрт Үйлдвэрчний хороон дарга, зургийн дарга хийж байжээ. Кино үйлдвэрийн ажилтнуудаас авьяас чадвар нь цоорч олон хүн кинонд тоглосны нэг нь Махбал гуай юм. 1966 он "Үер" худалдаачин 1970 он "Хүргэн хүү" Сэрээнэн 1974 он "Нар хиртсэн жил" зарлага
1981 он "Хатанбаатар" манжийн түшмэл 1983 он "Гарьд магнай" үзэгч ард
1984 он "Намрын халуун өдрүүд" хичээнгүй сайд Цэрэндорж
1995 он "Чин ван Ханддорж" Дашням Эдгээр кинонуудад тогложээ. "Нар хиртсэн жил", Гарьд магнай", "Намрын халуун өдрүүд" зэрэг олон кинонд зургийн дарга хийсэн сайн дарга байсан гэж ахмадууд ярьдаг юмсан.
Эх сурвалж: Д.Золбаяр.