Нямын Сумьяаг
Амьдралд элдэв сонин үйл явдал, заяа тавилан тохиолддог. Яг түүн лугаа адил кино урлагийн түүх сонин сайхан тохиолдолоор баялаг. Мэргэжлийн жүжигчин бус боловч хоёр кинонд тоглоод, тэр мөртөө хоёуланд нь нэг жүжигчинтэй гэр бүл болж…
Зохиогч Д.Золбаяр ·
Амьдралд элдэв сонин үйл явдал, заяа тавилан тохиолддог. Яг түүн лугаа адил кино урлагийн түүх сонин сайхан тохиолдолоор баялаг. Мэргэжлийн жүжигчин бус боловч хоёр кинонд тоглоод, тэр мөртөө хоёуланд нь нэг жүжигчинтэй гэр бүл болж тоглосон сонин тохиолдолын тухай та бүхэнд хүргэх гэсэн юм. Бүжигчин Нямын Сумьяаг нэрээр нь бус дүрээр нь та бүгд андахгүй ээ. Тэрээр 1966 онд бүтээгдсэн "Төөрсөөр төрөлдөө" киноны Балтын эхнэр Гэрэлд тоглосон бол 1974 онд "Уулзалт" киноны гол дүр Бадамханд бүсгүйд тоглосон. Эхээс өнчирсөн хүнд үед нь тус болсон Цэнд гэх хижээл насны эртэй гэр бүл болж нэг сайхан хүүтэй болсон ч залуу хархүү даган нөхөр хүүхдээ хаяж явсан эмэгтэй эцэст нь хэрэгт орсон хүүтэйгээ уулзахаар ирж байгаа тухай өгүүлдэг энэ киноны Цэндэд Урлагийн гавьяат зүтгэлтэнд Д.Лхасүрэн тоглосон юм. "Төөрсөөр төрөлдөө"-гийн Балтад ч Лхасүрэн гуай тоглосон шүү дээ. Н.Сумьяа 1945 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ. 1964-1974 онд Ажилчны соёлын ордонд бүжигчин. 1974-1979 онд Улсын филармонид, 1979-1985 онд Ахуйн үйлчилгээний соёлын ордонд бүжгийн багш хийж байсан байна. Д.Лхасүрэн гуай мөн бүжиг дэглээч хүн шүү дээ. Хамтран тоглогчоо өөрөө олж ирээгүй нь лав. Гэхдээ л сонин тохиолдолоор хоёр сайхан хосын дүрүүд монголын кино урлагт үлджээ. Мөн "Тэмцэл" кинонд олны хэсэгт тоглосон юм байна. Анзаараагүйг сануулж өгсөн С.Чамбаа-д баярлалаа.
Эх сурвалж: Д.Золбаяр.