Мөнхийн Чойжамц
"-Ашигтайхан арилжвал Халхын Цэнд зайсан... Хн..." Энэ бол "Төөрсөар төрөлдөө" киноны Гөлгөөгийн нөхрөө худалдахын өмнө хэлдэг үг. "Гөлгөө яалаа!" гэдэг үг бидний үед хэлц үг болсон доо. Гөлгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч…
Зохиогч Д.Золбаяр ·
"-Ашигтайхан арилжвал Халхын Цэнд зайсан... Хн..." Энэ бол "Төөрсөар төрөлдөө" киноны Гөлгөөгийн нөхрөө худалдахын өмнө хэлдэг үг. "Гөлгөө яалаа!" гэдэг үг бидний үед хэлц үг болсон доо. Гөлгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Мөнхийн Чойжамц гуай тоглосон юм. М.Чойжамц 1924 онд Хэнтий аймгийн Дархан суманд төржээ. 1947 онд ЗХУ-д 6 сарын курс төгсөөд Хүүхэлдэйн театрын анхны найруулагч болж 1970 он хүртэл ажиллажээ. 1970-1995 он хүртэл МҮТВ-ийн хүүхдийн редакцийн найруулагчаар ажиллаж олон сайхан нэвтрүүлэгүүдийг найруулж биднийг хүмүүжүүлж байжээ. 1966 он "Төөрсөөр төрөлдөө" Гөлгөө
1975 он "Мартагдашгүй намар" САА-н дарга Данзан 1987 он "Хүний хүн" гудманд 1992 он "Найрын ширээний ууц" архины найз Лав ийм гурван кинонд тогложээ. Өөр кино байж ч магад. Балтыг алтаа гаргаж ирэхэд нь гараа тосчихоод бантаж гөлөгнөдөг хэсэг үү...
Эх сурвалж: Д.Золбаяр.