Дашийн Цээнямбуу
Жүжигчин Дашийн Цээнямбуу 1944 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төржээ. 1975 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд Улсын Драмын театрт жүжигчин, 1987 оноос Улсын Хүүхэлдэйн театрын дарга, 1993-1996 он буюу насан эцэслэтлээ СТӨ-ний…
Зохиогч Д.Золбаяр ·
Жүжигчин Дашийн Цээнямбуу 1944 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төржээ. 1975 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд Улсын Драмын театрт жүжигчин, 1987 оноос Улсын Хүүхэлдэйн театрын дарга, 1993-1996 он буюу насан эцэслэтлээ СТӨ-ний орлогч даргын албыг хашиж байжээ. 1968 он "Өглөө" Норжмаа 1971 он "Тэмцэл" Норжмаа 1974 он "Уулзалт" хөршийн ээж 1974 он "Хөдөөгийн баясгалан" тоо бүртгэгч 1975 он "Хонины найр" нэгдлийн комисс 1977 он "Давааны давааны цаана" Жавын эхнэр Нямбуу
1981 он "Хатанбаатар" Цэгмид
1988 он "Мандухай цэцэн хатан" Мөнгөлдэй
1991 он "Тэнгэрийн сахил"
1995 он "Танихгүй сэтгэл" Марал 1996 он "Их хааны удам" Цогтдарь хатан зэрэг кинонуудад тогложээ. Төр засгаас шагнал урамшуулал хүртээгүй ч "Жүжигчин" хэмээх эрхэм алдраараа Цээнямбуу гуай ард түмнийхээ зүрх сэтгэлд мөнхөрсөн билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.