Загдын Долгорсүрэн
Бид урьд нь Чимэд-Осор гуай 33 насандаа "Цогт тайж"-ийн цэцэрлэгч өвгөнд, Цэнд-Аюуш гуай мөн 33 насандаа "Өглөө" киноны Дамирангийн хадам эхэд тоглосон тухай мэдэх болсон билээ. Тэгвэл 30-хан насандаа "Шинэ жил" киноны гол дүр Пунцагийн эх…
Зохиогч Д.Золбаяр ·
Бид урьд нь Чимэд-Осор гуай 33 насандаа "Цогт тайж"-ийн цэцэрлэгч өвгөнд, Цэнд-Аюуш гуай мөн 33 насандаа "Өглөө" киноны Дамирангийн хадам эхэд тоглосон тухай мэдэх болсон билээ. Тэгвэл 30-хан насандаа "Шинэ жил" киноны гол дүр Пунцагийн эх Дулмаад тоглосон жүжигчин Загдын Долгорсүрэн гуайг дуръсая аа. З.Долгорсүрэн гуай 1924 онд Улаанбаатар хотод төржээ. 1942 онд Урлагийн сургуульд орж 1944 онд төгсөөд Улсын Хөгжимт Драмын театрт жүжигчнээр орсон байна. 1960 оноос 1964 онд Барилгачдын соёлын ордонд туслах найруулагч хийж байжээ. 1954 он "Шинэ жил" Дулмаа
1973 он "Моторын дуу" Дулмаа 1974 он "Уулзалт" вагоны зорчигч 1975 он "Хань" хадам ээж
1978 он "Газрын жигүүр" Ширмэнгийн эх
1983 он "Ингэх гээд байсан юм" жимсчин 1986 он "Нандин эрдэнэ" Ханд. Бүх насаа театрт зориулсан жүжигчин З.Долгорсүрэн гуай кино хальсанд ийм хэдэн ээжийн дүрээрээ бидэнд үлджээ. З.Долгорсүрэн гуай Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав агсаны гэргий билээ. Мөн миний сайхан ахын ээж, миний сайн найзын эмээ юм аа. Олон ч сайхан уран бүтээлчдийг төрүүлж өсгөсөн ээж билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.