Сэвжидийн Сэлэнгэ
Монгол Улсын Гавьяат жүжигчин Сэвжидийн Сэлэнгэ 1941 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төржээ. УБДС-ийн кино драмын анхны ангийг 1963 онд төгсөөд "Монгол кино" үйлдвэрт жүжигчин, 1964 оноос УДЭТ-т, 1995 оноос "Орчин үе" театрт жүжигчнээр…
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын Гавьяат жүжигчин Сэвжидийн Сэлэнгэ 1941 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төржээ. УБДС-ийн кино драмын анхны ангийг 1963 онд төгсөөд "Монгол кино" үйлдвэрт жүжигчин, 1964 оноос УДЭТ-т, 1995 оноос "Орчин үе" театрт жүжигчнээр ажилласан байна. 1972-1975 онд МЛОИС-ыг дүүргэжээ. 1963 он "Энэ хүүхнүүд үү" Дуламсүрэнгийн найз нярав 1966 он "Цэргийн хүү" 1968 он "Өглөө" Норжмаагийн найз хүүхэн 1968 он "Өндөр ээж" Цэрмаа 1969 он "Талын цуурай" эвлэлийн ажилтан
1985 он "Галын урсгал" Ханд 1986 он "Ирж яваа цаг" Бадам 1987 он "Илүү сартай зун" Даваажав 1988 он "Мандухай цэцэн хатан" хүйн ээж
1995 он "Цэц магнай" ээж 1995 он "Танихгүй сэтгэл" 1998 он "Шинэ үсгийн багш" Лхам
2000 он "Ядуугийн зовлон" Сэндэр
зэрэг киноны дүрүүдийг бүтээжээ. 1999 он Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.