Бямбаагийн Лхагвадорж
1997 онд миний бие ХБНГУ-ын Мюнхен хотын Телевиз Киноны Дээд Сургуульд зочин оюутнаар очиж байлаа. Оскарын диплом нь сургуулийн коридорт яг захиралын өрөөний өөдөөс харсан шилэн хоргонд байхыг нь харж бахдаж байлаа. Оюутны Оскар авсан гээд…
Зохиогч Д.Золбаяр ·
1997 онд миний бие ХБНГУ-ын Мюнхен хотын Телевиз Киноны Дээд Сургуульд зочин оюутнаар очиж байлаа. Оскарын диплом нь сургуулийн коридорт яг захиралын өрөөний өөдөөс харсан шилэн хоргонд байхыг нь харж бахдаж байлаа. Оюутны Оскар авсан гээд хотын захиргаа нь сургуулийн төсөвийг 20 хувиар ч билүү нэмсэн гээд сургуулийн захиргааныхан маш баяртай байсаан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Б.Март гэдэг бүсгүй Англид магистр төгсөх дипломын ажил "Нүүдэлчдийн эмч" киногоороо оюутны Оскар хүртжээ. Энэ мэдээ монгол хүний хувьд, киночин хүний хувьд надад маш сайхан сэтгэгдэл төрүүллээ. Иймээс уг киноны зургийг авсан туршлагатай оператор Бямбаагийн Лхагвадорж ахыг танилцуулах гэсэн юм. Үзэгчид кино үзээд жүжигчидийг л сайн таньдаг болохоос камерын ард байдаг уран бүтээлчдийг төдийлөн сайн мэддэггүй билээ. Б.Лхагвадорж 1954 онд Улаанбаатар хотод төржээ. 1961-1971 онд нийслэлийн 6 дугаар арван жилийн дунд сургуулийг төгсөж 1972-1975 онд хугацаат цэргийн албаа хаасны дараа "Монгол кино" үйлдвэрийн дэргэд байгуулагдсан мэргэжлийн ажилчид бэлтгэх 6 сарын курст суралцаж 1976 оноос оператор техникийн цехэд засварын техникчээр томилогдон ажиллаж эхэлжээ. Б.Лхагвадорж 1979-1985 онд БХКУДС-ийг Т.Г.Лобовагийн удирдага дор оператор мэргэжлээр төгссөн байна. Лхагваа ах олон арван уран сайхны болон баримтат киноны оператороор ажилласан юм. 1993 онд кино үйлдвэр тарсанаас хойш уран бүтээлийн нөхөд болох Ж.Биндэр, Д.Балчинпүрэв нарын хамт "Орчлон фильм" компанийг үүсгэн байгуулж олон кино хийсээн. Уран бүтээл туурвихаас гадна сүүлийн жилүүдэд КУДС-д багшилж олон сайхан шавь нарыг төрүүлж байгаа багш хүн юм шүү. 1984 он "Ялалтын дуун" 1985 он "Фронтод явах өргөдөл" 1986 он "Харуул занги" 1987 он "Хүний хүн" 1989 он "Сэрүүн дуганы мөхөл" 1991 он "Аянгат цагийн дууль" 1991 он "Эцгийн голомт" 1992 он "Чи нэг нь" 1992 он "Эрэл" 1992 он "Хүйн холбоо" 1992 он "Яаралтай цахилгаан" 1993 он "Домог жаргах цаг" 1993 он "Жас өдөр" 1993 он "Манай цүндгэр" 1994 он "Гэнэн сэтгэл" 1994 он "Ламбугайн нулимс" 1994 он "Наймаачин" 1994 он "Совин" 1994 он "Хайрын нулимс хатдаггүй" 1995 он "Зүүдний цагаан унага" 1995 он "Өдрийн оддын зүгт" 1996 он "Тэнгэрийн амьтан" 1997 он "Еэ бондгорын гэлэн" 1998 он "Далд уянга" 2000 он "Алганы хээ" зэрэг кинонуудын зургийг авчээ. Баримтат кино болон сүүлд хийсэн видео кинонуудыг дурьдаагүй болно. "Нүүдэлчдийн эмч" киноны хамт олонд болон Лхагвадорж ахдаа уран бүтээлийн улам их амжилтыг хүсэн ерөөе өө. Та бүхнийг маань төр засаг ивээх буй заа.
Эх сурвалж: Д.Золбаяр.