Банзрагчийн Цэцэгбалжид
"Өвөлжих хун" кино нь зохиолч Ч.Гомбо, найруулагч Г.Жигжидсүрэн, оператор Л.Шаравдорж, жүжигчин Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид нарын анхны уран бүтээл байлаа. Гол дүр Мядагийн амьдралд хийж буй анхны алхам, уран бүтээлчдийн ч мөн анхных гэж…
Зохиогч Д.Золбаяр ·
"Өвөлжих хун" кино нь зохиолч Ч.Гомбо, найруулагч Г.Жигжидсүрэн, оператор Л.Шаравдорж, жүжигчин Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид нарын анхны уран бүтээл байлаа. Гол дүр Мядагийн амьдралд хийж буй анхны алхам, уран бүтээлчдийн ч мөн анхных гэж бэлгэдэн киногоо дэлгэцэнд гаргахдаа "Анхны алхам" нэрээр гаргажээ. Жүжигчин Банзрагчийн Цэцэгбалжид 1950 онд Улаанбаатар хотод төржээ. 1971 онд УБДС-ын кино драмын жүжигчний ангийг одоо МУГЖ болсон Б.Тунгалаг, Ш.Дэлгэржаргал нарын хамт төгссөн байна. Төгсөөд насан эцэс болтлоо УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. 1969 он "Анхны алхам" Мядаг 1973 он "Тунгалаг Тамир-3" Сүрэн 1977 он "Хөх ногооны униар" Пүрэвээ
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Норжмаа 1980 он "Өнөр бүл" Алимаа
Буриад өвгөн Базарт тоглосон гавъяат жүжигчин С.Цэрэндаш гуайг бие муу байхад урлагийн бригадаас ирээд шууд очиход ярьж чадахгүй болсон ч өвгөн маш их баярлаж байгаад нүд аньсан гэж Цэрэндаш гуайн охин Лхамсүрэн гуай дурсан ярьсан байдаг. Урлаг хүнийг аав охин болгосны жишээ энэ буюу.
Эх сурвалж: Д.Золбаяр.