Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн
Кино найруулагч Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн 1944 онд Улаанбаатар хотод төржээ. Дунд сургуулиа төгсөөд 1965 онд Драмын театрт дагалдан жүжигчнээр оржээ. 1968 онд "Монгол кино" үйлдвэрт туслах найруулагчаар орсон байна. 1973-1978 онд…
Зохиогч Д.Золбаяр ·
Кино найруулагч Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн 1944 онд Улаанбаатар хотод төржээ. Дунд сургуулиа төгсөөд 1965 онд Драмын театрт дагалдан жүжигчнээр оржээ. 1968 онд "Монгол кино" үйлдвэрт туслах найруулагчаар орсон байна. 1973-1978 онд БХКУДС-ийг А.Б.Столперийн урланд кино найруулагч мэргэжлээр төгсчээ.
1979 он "Тойрох хуудас" 1980 он "Эхлэл" 1982 он "Хуучин сүм" 1984 он "Санаж яваарай" 1985 он "Их замын тоос" 1986 он "Ирэх хаврын цэцэг" 1987 он "Илүү сартай зун" 1989 он "Мартагдсан дууль" 1993 он "Ач тус, атаа хорсол" эдгээр кинонуудыг найруулжээ. "Хуучин сүм" киноныхоо зохиолыг өөрөө бичсэн байна. Сэлэнгэсүрэн найруулагч кино урлагт хэд хэдэн дүр бүтээсэн юм. Тэдгээр дүрүүд нь өөрийн онцлогтой, бие даасан дүрүүд болсон нь түүний жүжиглэх уран чадварыг илтгэдэг билээ. Сэлэнгэсүрэн гуай туслах найруулагч байхдаа "Тунгалаг Тамир" киноны 2-р ангид Дулмаа Цахиур Төмөрийг эргэхээр шорон дотор явж байхад зөрж өнгөрөх хоригдолуудын нэгэнд тоглосон нь түүний кинонд үлдээсэн анхны дүр бололтой. 1972 он "Тунгалаг Тамир" хоригдол
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Цагаанхүү 1979 он "Тойрох хуудас" 1980 он "Эхлэл" Базархүү 1982 он "Хуучин сүм" хошууч
зэрэг дүрүүдийг дэлгэцнээ мөнхөлжээ. Уран бүтээлч нь үгүй болсон ч уран бүтээл нь үзэгчиддээ хүрч, хүрэлцэж үйлчилэх ёстой. Гэтэл Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн найруулсан болон тоглосон нэг ч кино нь ойрын жилүүдэд ТВ-ээр гараагүй, IPTV, интернэт орчинд байхгүй байгаа нь ХАРАМСАЛТАЙ... Удахгүй энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.