Ганжуурын Адилбиш
Санги нэрээр олонд танигдсан жүжигчин Ганжуурын Адилбиш хэмээх даруухан эрийг та бүхэн санаж байгаа байх аа. "Тойрох хуудас"-ын Сэрээнэн гэх мэт хэдэн сайхан дүр бидэнд үлдээгээд явсаан. Адилбиш гуай 1950 онд Дорнод аймагт төрсөн бөгөөд…
Зохиогч Д.Золбаяр ·
Санги нэрээр олонд танигдсан жүжигчин Ганжуурын Адилбиш хэмээх даруухан эрийг та бүхэн санаж байгаа байх аа. "Тойрох хуудас"-ын Сэрээнэн гэх мэт хэдэн сайхан дүр бидэнд үлдээгээд явсаан. Адилбиш гуай 1950 онд Дорнод аймагт төрсөн бөгөөд 1968 оноос аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан хөгжимчинөөр ороод 1971 онд цэрэгт морджээ. 1976-1980 онд УБДС-ын кино драмын ангийг одоо МУАЖ болсон С.Сарантуяа эгч, МУГЖ Д.Гүрсэд багш нартай хамт төгссөн байна. 1977 он "Давааны цаана даваа" Мягмар 1978 он "Тойрох хуудас" Сэрээнэн 1980 он "Говийн зэрэглээ" нисгэгч 1981 он "Говь Хянганд тулалдсан нь" ахмад Дэмчиг 1984 он "Тань руу нүүж явна" Цэрэн 1989 он "Мартагдсан дууль" Санги 1990 он "Тод магнай" Буурч Тогтох 1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Сүбээдэй зэрэг дүрүүдэд тогложээ. Адилбиш гуайн талаар мэдэх, тэмдэглэсэн зүйл гэвэл одоохондоо ийм байна. Гэвч түүний охин жүжигчин А.Адилцэцэг маань аавынхаа тухай сайхан дурсамжийг бидэнтэй хуваалцах байх аа.
Эх сурвалж: Д.Золбаяр.