Гүрсэдийн Доржсамбуу
"Холын зэрэглээн дунд" киноны зохиолч, оператор Б.Балжинням нэг дүрийг найздаа зориулж бичжээ. Уг кино дэлгэцнээ "Говийн зэрэглээ" нэртэйгээр гарсан юм. Тэр дүр нь жүжигчин, найруулагч Гүрсэдийн Доржсамбуугийн тоглосон Арслангийн дүр…
Зохиогч Д.Золбаяр ·
"Холын зэрэглээн дунд" киноны зохиолч, оператор Б.Балжинням нэг дүрийг найздаа зориулж бичжээ. Уг кино дэлгэцнээ "Говийн зэрэглээ" нэртэйгээр гарсан юм. Тэр дүр нь жүжигчин, найруулагч Гүрсэдийн Доржсамбуугийн тоглосон Арслангийн дүр байжээ. Г.Доржсамбуу найруулагч 1949 оны 3-р сарын 22-нд Улаанбаатар хотод төржээ. 1966 онд театрт дагалдан жүжигчинээр орсон боловч цэргийн албаа хаагаад 1971 онд үндсэн жүжигчнээр дахин орсон байна. 1975-1980 онд ЗХУ-ын Киев хотын Театр Урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр суралцаж төгсчээ. 1981 оноос УБДС-ын кино драмын ангид багшилж олон сайхан шавь нар төрүүлсэн юм. 1985 оноос УДТ-т ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. 1973 он "Тунгалаг Тамир" 3-р анги. Танхай лам
1980 он "Говийн зэрэглээ" Арслан 1983 он "Гарын таван хуруу" хөрш 1984 он "Саруул талын ерөөл" яруу найрагч Балбар 1984 он "Загийн алим" хайгуулчдын жолооч 1985 он "Их замын тоос" 1985 он "Мөнгөн буйл" Содов 1986 он "Ирэх хаврын цэцэг" эхнэртээ дээрэлхүү эр 1987 он "Би нисэх дуртай" олон хүүхэдтэй эр 1987 он "Хүний хүн" декан 1988 он "Мандухай цэцэн хатан" жононг хөнөөгч 1988 он "Хэцүү даалгавар"
1992 он "Найрын ширээний ууц" Сарангийн аав
1993 он "Учиртай гурван толгой" тэрэгт бүдүүн 1993 он "Ач тус, атаа хорсол" хятадтай хамтарсан киноны ноён
зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээжээ. 1992 онд "Найрын ширээний ууц" 1993 онд "Монголын гурван өдөр" кинонуудыг найруулсан юм. 1994 онд 45-хан насандаа бурханы оронд заларсаан.
Эх сурвалж: Д.Золбаяр.