Дэмчигийн Дэлэг
Мэддэг мөртлөө мэддэггүй хүнийг мэдүүлж чадахгүй ч сануулах нь миний ойрын зорилго болоод байгаа билээ. Тийм хүний нэг нь "Монгол Кино" үйлдвэрийн зохион байгуулагч, зургийн дарга, бас жүжигчин Дэмчигийн Дэлэг билээ. Төмөр замын соёлын…
Зохиогч Д.Золбаяр ·
Мэддэг мөртлөө мэддэггүй хүнийг мэдүүлж чадахгүй ч сануулах нь миний ойрын зорилго болоод байгаа билээ. Тийм хүний нэг нь "Монгол Кино" үйлдвэрийн зохион байгуулагч, зургийн дарга, бас жүжигчин Дэмчигийн Дэлэг билээ. Төмөр замын соёлын ордонд жүжигчин байгаад 70-аад оноос Кино үйлдвэрт ажилласан гэхээс өөр Дэлэг гуайн тухай мэдээлэл олж чадаагүй тул та бүхнээс хүлцэл өчье. 1990 онд Сумхүү багшийн хийсэн "Одод орчих хязгаар" кинонд Лунтан хэмээх монгол бүсгүйг хар нялхаас нь үрчилж аваад сайн аав болсон хятад өвгөн Бүдүүний дүрийг бүтээсэн. Энэ киног тухайн үед кино театрт гарахад нь үзэж байсан бөгөөд сүүлийн үед зурагтаар ер гараагүй ээ. Интернэтэд нэрнээс нь өөр зүйл алга. Хэн нэг нь, хаа нэгтэйгээс олж өгвөл маш их баярлах болноо. За Дэлэг гуайн тоглосон кинонуудыг дуръдая. Үзсэн нь эргэж санаарай, үзээгүй нь дараа үзэхдээ анзаараарай. 1967 он "Хил дээр" Хишигээ 1975 он "Эх бүрдийн домог" 1975 он "Мартагдашгүй намар" САА-н дарга Очир
1976 он "Хүний төлөө" жолооч Содном 1977 он "Хөх ногооны униар" Бархасын найз
1978 он "Их замын эхэнд"
1978 он "Газрын жигүүр"
1979 он "Үүрийн цолмон"
1981 он "Хатанбаатар" Чүлтэм бэйс
1982 он "Жаргал даахгүйн зовлон" угтагч 1982 он "Тэмцлийн оч" Тогтох 1990 он "Одод орчих хязгаар" Бүдүүн 1990 он "Хүн чулууны нулимс" сумын дарга
1997 он "Цагаан дуганы гэгээ". ?
Эх сурвалж: Д.Золбаяр.